Тэнгис 1
2025-10-11
Үргэлжлэх хугацаа:1 цаг 59 минут
Нээлтийн огноо:2025-10-11
Танилцуулга:Шувуулахуй кино нь Улаанбаатар хотын захын эр хороололд эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдарч, шонхор шувууг ан авд сургаж, жуулчдад үзүүлж амьдралаа залгуулдаг Батбилэг болон түүний Андгай хэмээх шонхор шувууны тухай түүх юм. Жил бүрийн зуны эхэн сард шонхор шувууг барин сургаад, өвлийн эхэн сард буцааж байгальд нь тавьдаг түүний ээлжит нэгэн эрэлд мордсноор киноны үйл явдал эхэлж, Батбилэг ч зорьсондоо хүрч "Андгай"-г сургах ажил эхэлнэ. Гэвч шувууг сургах хууль, эрх зүйн зохицуулалт дутмаг, хүн ам, барилга байшин шигүү болсон хотын орчинд тохиромжгүй. Батбилэг монголын өнө эртний шувуулахуйн соёлыг сэргээх, шонхор шувууны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, байгаль хамгааллын үзэл санааг шинэ үеийнхэнд өвлүүлэхийг зорьдог ч түүнд тулгарах бэрхшээлүүдийн эцэст тэр хуульд захирагдах уу, өв соёлдоо үнэнч үлдэх үү гэсэн хоёрдмол сорилтын өмнө дахин зогсох болно.