Тэнгис 1
2025-10-10
Үргэлжлэх хугацаа:1 цаг 8 минут
Нээлтийн огноо:2025-10-10
НайруулагчJigjidsuren Gombojav
Зохиолч Gombo Chimid
ДүрүүдэдTsetsegbaljid Banzragch, Tserendash Samdan, Tsegmed Nyam
Танилцуулга:Энэ кино нь сургуулийн танхимд заалгасан онолын мэдлэгээ практик амьдралаар батлан арвижуулснаар амжилтанд хүрч чаддадийг харуулж, хүмүүс хөдөлмөрийн явцад бие биенээ таньж нөхөрлөдөг гэдгийг ахмад, залуу үеийн харилцаагаар дамжуулан үзүүлжээ. Хөдөө аж ахуйн сургуулийн оюутан бүсгүй Мядаг дадлага хийхээр Дорж даргатай хадлангийн бригадад томилогдон ирнэ. Нутгийн хашир өвгөд Балдан, Жүгдэр, буриад Базар болон залуу хадланч Болд нар гар нийлж ажилладаг туршлагатай хадланчид гэдгийг үл ойшоон өөрийн заалгасан номын дагуу тэдэнд хадлангийн хугацааг мөрдүүлэх гэж оролдсон нь ялимгүй зөрөлдөөн үүсгэх боловч ажлын явцад бие биенээ харилцан ойлголцоно. Киноны гол баатруудын дотоод ертөнцийн олон өнгө аясыг тэдний ахуй амьдрал, зан төрхийн онцлогтой нягт холбон үзүүлснээр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн сонирхолтой дүрүүд бүтээгджээ. 1970-аад оны эхээр Монголын кино урлагт нандин сэтгэлийн хөдлөл, уянгын барилыг нэвртрүүлсэн шинэлэг бүтээл гэж киноны ахмад уран бүтээлч, судлаачид дүгнэсэн байдаг. 1970 онд Ташкент хотноо болсон Ази-Африкийн орнуудын олон улсын киноны анхдугаар наадмын тусгай шагнал, ЗХУ-ын Үйлдвэрчний байгууллагуудын тусгай шагнал, цом хүртэж, найруулагч Зөвлөлтийн энх тайвны хорооны хүндэт дипломоор шагнагдсан.